Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: ААН-үүдийг дэмжсэн олон ажил хэрэгжүүлж байна, бидний хувь заяа юм даа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Эдийн засгаа дэмжих 10 их наяд төгрөгийн талаар болон хөл хориотой холбоотой авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд 300 мянган төгрөгийг заавал хүн бүрт олгох шаардлагатай эсэх талаар Сангийн сайдаас асуулаа. Сангийн сайд Б.Жавхлан:

"300 мянган төгрөг бүх иргэнд очиж байгаа. Гадаад байхаас үл хамаараад нэг ч иргэн үлдээхгүй. Энэ нь зөв байх гэж бодож байна. ААН-үүдэд зориулсан, тэдний үйл ажиллагааг дэмжсэн олон үйл ажиллагааг бид хэрэгжүүлж байгаа. 4.1 их наяд төгрөгийн төсөв дээр ачаалал аван аван арга хэмжээ авсан. Татвараас чөлөөлсөн, хөнгөлсөн, торгууль шийтгэл байхгүй болсон. Тог, ус, хог гээд бүхий л боломжит арга хэмжээг авсан. Өнөөдөр вакцинжуулалтын арга хэмжээний үед иргэдийн вакцинжуулалтыг хамгаалах, дараагийн вакцинжуулалттай нь золгох энэ хугацаанд мөн дархлааг нь дэмжих, орлогыг нь хамгаалах зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай цаг үе болсон. Бидний хувь заяа юм даа. Өмнөх Засгийн газруудын авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнд энэ Оюутолгойн татварын орлого орж ирсэн. Энэ боломжийг бид ард түмэндээ жигд хүртээж байгаа Үндсэн хуулийн зарчим юм" гэлээ.

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхөөр хооллож болно
Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхөөр хооллож болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд