АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг: "Олон улсын удирдамжид аль болох коронавирусийн халдвар авсан ээжийг ч халдвар хамгааллын дэглэмээ сахиад хүүхдээ хөхүүлж болно гэж зөвлөж буй.
Тиймээс вакцин хийлгэсний дараа ч хүүхдийг хөхөөр хооллоход эрсдэлгүй. Учир нь хөхний сүү өөрөө олон халдварт өвчнөөс сэргийлэхээс эхлээд вакцинаас ч илүү олон ач холбогдолтой.
Вакцин хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхүүлэхэд нь эрсдэл байгаа эсэхийг судалж байгаа бөгөөд ямар нэг нотолгоо байхгүй. Гэхдээ олон судлаачид аюулгүй гэж үзэж байна" гэлээ.