Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тархи хэрхэн дофамин ялгаруулдгийг тогтоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

   Америкийн биологичид дофамин үйлдвэрлэх үүрэгтэй мэдрэлийн эсүүд тааламжтай мэдрэмжийн шалтгаан болдог энэхүү дааврыг мэдрэлийн эсүүдээс ирж буй дохиогоор бус өөрсдөө шийддэг болохыг тогтоожээ.

   Дофамин даавар бол тархины “шагнал урамшлын системийн” чухал элемент юм. Хүний тархи ажиллахгүй байх дургүй, үргэлж завгүй байхад дуртай байдаг ажээ. Ээлжит даалгавраа гүйцэтгэсний шагнал болгож тархи дофамин ялгаруулах бөгөөд ингэснээр бид илүү аз жаргалтай болдог байна. Нөгөөтээгүүр, дофамины эсүүдийн үхэл нь Паркинсоны өвчин үүсэх нэг шалтгаан болдог байна. Тиймээс биологичид эдгээр эсийг онцгой анхааралтай судалдаг ажээ.

   Дофаминыг ялгаруулах механизмын талаарх өмнөх ойлголт хэт олон асуулт дагуулж байсан тул эрдэмтэд судалгаа хийхээр шийджээ. Дофамины эсүүд өөрсдийгөө зохицуулах механизмыг ашигладаг болохыг нотлохын тулд эрдэмтэд туршилт явуулсан байна. Тэд хулганы тархины зарим эсүүдэд ботокс буюу мэдрэлийн эсүүдийн бусад эсүүддээ илгээх химийн бодисын мэдээллийг блоколдог бодисыг тарьж, эдгээр эсүүд дофаминыг үргэлжлүүлэн ялгаруулж байгаа эсэхийг ажигласан байна. 

Ерөнхийлөгчийн шүүгчид нэр дэвшүүлсэн шадар туслах Л.Түвшинжаргал 5 тэрбумын хэрэгт холбогдож байсан уу
Ерөнхийлөгчийн шүүгчид нэр дэвшүүлсэн шадар туслах Л.Түвшинжаргал 5 тэрбумын хэрэгт холбогдож байсан уу
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.