Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ван И: Хятад улс вакцин ашигласан дипломат ажиллагаа явуулахгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Хятад улс COVID-19-ийн вакциныг ашигласан гадаад харилцаа, дипломат ажиллагаа явуулахгүй ба АСЕАН-ы орнуудтай вакцины үйлдвэрлэл, тээвэрлэлтийн тал дээр хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.

Тодруулбал, тэрээр гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны хооронд Хятадын Фузянь мужид Сингапур, Малайз, Индонези, Филиппин, БНСУ-ын гадаад хэргийн сайд нарын айлчлалыг дараалан хүлээн авч, уулзалт хийсэн бөгөөд үүний дараа Синьхуа агентлагт ярилцлага өгчээ.

Энэ үеэр тэрээр, “Хятад улс вакцины дипломат ажиллагаа явуулахгүй ба харин их гүрний үүрэг хариуцлагыг харуулж байна” гэжээ. Мөн Хятад, АСЕАН-ы орнуудтай хамтран вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн байлгахаар зорьж, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд вакцины хүртээмжийг нэмэх чиглэлээр хамтран ажиллаж, вакцины асуудалд үндсэрхэг үзэл гаргах байдлыг эсэргүүцэж, дархлаажуулалтын ялгааг арилгахын төлөө хичээх хэрэгтэй гэв.

Түүний хэлснээр, дэлхийн нийт хүн амын 16 хувь болох чинээлэг орны иргэд дэлхийн нийт вакцины 60 хувийг, зарим улс орон өөрийн хүн амаас 2-3 дахин их вакцин худалдан авч байгаа нь хөгжиж буй орнуудад вакцин дутагдах нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.

Монгол Улс хүний эрхийн хамгаалагчаа ХАМГААЛНА
Монгол Улс хүний эрхийн хамгаалагчаа ХАМГААЛНА
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.