Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Вакцинд хамруулах иргэдийн тоог өдөрт 30 мянгад хүргэж нэмэгдүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Өнөөдрөөс эхэлсэн хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд нэг өдөрт 30 хүртэл мянган хүнийг вакцинд хамруулан, ачааллаа нэмэгдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлжээ.

Вакцинжуулалтад өдөрт дунджаар 12 мянган хүнийг хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлж, энэ хурдаараа явбал вакцины эхний тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина гэдгийг тэрбээр онцолжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар өнөөдөр “КОВИД-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын явц болон цэгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрр дээрх мэдээллийг өгчээ.

Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэгт 90-97 багийн 650 ажилтан ажиллаж байна.

Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 336,758 хүнд вакцины эхний тунд хамруулаад байна. 

Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 5 цэгт 18 баг дархлаажуулалтыг хийж байна. Өдөрт 3-4 мянган хүнд вакцинжуулалтад хамруулахаар тооцоолон ажиллаж байгаа гэв. 10, 18 дугаар хороонд байрлах дархлаажуулалтын цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн иргэдэд вакцинжуулалт хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэр “Вакцины татан авалтыг идэвхтэй хийж байна. Синофарм үйлдвэрийн вакциныг 900 мянган тунг авна. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтаж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийг байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” гэдгийг хэллээ.

Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдөр ажиллана
Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдөр ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.