Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцин хийлгэсэн хүмүүст Улаан өндөгний баяраа хамт тэмдэглэхийг зөвшөөрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

“COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс ирэх ням гарагт болох Улаан өндөгний баяраар вакцин хийлгэсэн хүмүүстэй нэг дор цуглаж, амны хаалтгүйгээр баяраа тэмдэглэх боломжтой гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлэв.

Харин вакцин хийлгээгүй хүмүүсийн хувьд “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд баяраа гэртээ тэмдэглэж, цахимаар уулзаж, гадуур зохион байгуулдаг уламжлалт үйл ажиллагаанд оролцохдоо хоёр метр орчмын зай барих хэрэгтэй гэж эрүүл мэндийн агентлаг “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.

“Бид вакцинууд коронавирусээс хэрхэн хамгаалдгийг үргэлжлүүлэн судалсаар байгаа тул вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст ч олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна” хэмээн “CDC”-гийн мэдэгдэлд дурджээ. 

Жүжигчин Ха Ён Жү хуримаа хийхээр болжээ
Жүжигчин Ха Ён Жү хуримаа хийхээр болжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.