Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгост болсон сэтгэл шимшрэм түүх

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

БНСУ-д  2018 онд иргэдийн зүрх сэтгэлийг шимшрүүлсэн харамсалтай хэрэг гарсан нь Ким Сун Вун хэмээх 19 настай оюутан хүнд даацын тэрэг түрж буй настай эмэгтэйд туслан явган хүний гарцаар гарч байхдаа осолд орж амиа алдсан явдал юм.

Тухайн үед аавынхаа санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд сурахын зэрэгцээ цагийн ажил хийдэг байсан Ким Сун Вун оройн ээлжээ дуусгаад харих замдаа өгсүүр замаар хүнд тэрэг түрж буй настай эмэгтэйг харжээ. Иймд тусламж үзүүлэн тэргийг нь түрээд явган хүний гарцаар гарах үедээ машид дайруулж эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын дараа хүүгийн тархи үхэж эхэлсэн тул найдвар байхгүйг эмч нар хэлжээ. Сайхан сэтгэлт Ким Сун Вун нас барсныхаа дараа ч сайн үйлсээ үргэлжлүүлж, долоон хүнд эрхтнээ хандивласан байна.

Тэрбээр рестораны эзэн болох аавынхаа мөрийг дагаж, нэг өдөр хоол хийж сурахыг хүсдэг байсан тухай эгч нь хожим дурсан ярьжээ. Тухайн үед Ким Сун Вуны түүхийг сонссон хүмүүс маш их харамсаж байгаагаа илэрхийлэн хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байжээ.

Эх сурвалж: Koreaboo

Япон хүүхдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна
Япон хүүхдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.