Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьтдад зориулсан коронавирусний вакциныг бүртгэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

ОХУ-д амьтдад зориулсан коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны орлогч дарга Константин Савенков сэтгүүлчдэд мэдээлжээ.

Россельхознадзорын “Малын эрүүл мэндийг хамгаалах төв”-д гарган авсан энэхүү вакцин нь одоогийн байдлаар амьтдад зориулсан дэлхийн анхны коронавирусний вакцин гэнэ.

"Карнивак-Ков" нэртэй уг вакцины эмнэлзүйн туршилтуудыг 2020 оны аравдугаар сараас эхлүүлсэн бөгөөд нохой, муур, цагаан үнэг, усны булга, үнэг зэрэг амьтад дээр туршжээ. Судалгааны үр дүнд вакцин хийлгэсэн бүх амьтанд 100 хувь коронавирусний эсрэг биет үүссэн байна. Россельхознадзорын эрдэмтэд одоо вакцин хийснээс хойш дархлаа хэр удаан тогтдогийг үргэлжлүүлэн судалж байгаа аж.

УИХ-ын гишүүн Т.Аубакир хашаандаа мод тарьсан үлгэр жишээ 30 өрхийг урамшуулна
УИХ-ын гишүүн Т.Аубакир хашаандаа мод тарьсан үлгэр жишээ 30 өрхийг урамшуулна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.