Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Т.Аубакир хашаандаа мод тарьсан үлгэр жишээ 30 өрхийг урамшуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд
УИХ-ын гишүүн Т.Аубакир

УИХ-ын гишүүн Т.Аубакир “Ногоон Өлгий” аяныг санаачилж байгаагаа мэдэгдэж, айл өрх бүр хашаандаа мод тарих уриалга гаргалаа.

Тэрээр уриалгадаа, “Өлгий хотыг ногоон бүс нутаг болгох ажлыг та бүхэнтэй хамт эхлүүлэхээр “Ногоон Өлгий” аяныг санаачилж “Хог биш мод тарьж, ногоон Өлгийг хамтдаа бүтээцгээе” уриалгыг гаргаж байна. 

Миний зүгээс энэхүү аянд идэвхтэй оролцон хашаандаа мод тарьж, түүнийгээ сайн арчилж буй үлгэр жишээ 30 эко өрхийг шалгаруулан урамшуулахаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн надтай нэгэн зорилго дор нэгдэж, модны суулгацаа аван идэвхтэй оролцоорой гэж уриалж байна” гэжээ.

Тэрээр энэхүү аяны хүрээнд Өлгий сумын өрх бүрийг моджуулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, залуу хосуудын нэрэмжит “Хайрын модон төгөл”, жишиг гудамжнуудыг бий болгох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Аймгийн төв Өлгий сум нь 8500 гаруй өрхтэй. Өрх бүр нэг мод тарихад зөвхөн нэг удаад 8500 модтой болох боломжтой. Хавар, намартаа тогтмол 5 жил дараалан таривал нэг жилд 17 мянга, 5 жилийн хугацаанд нийтдээ 85 мянган модтой болж ногоон Өлгий хотыг бий болгох боломж байгаа хэмээн харж байгаа ажээ. 

МХЕГ: Нэг удаагийн амны хаалтыг лабораторид шинжлүүлнэ
МХЕГ: Нэг удаагийн амны хаалтыг лабораторид шинжлүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.