Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Синофарм“ вакциныг элэгний B,C вирустэй хүнд хийж болно, ээнэгшил алдагдсан бол хориглоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд
ХӨСҮТ-ийн Тасгийн эрхлэгч Б.Саруул

Элэгний B, C вирустэй хүн БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин тариулж болохгүй гэдэг мэдээлэлд ЭМЯ-наас албан ёсоор тайлбар хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: “Элэгний архаг үрэвсэлтэй хүнд вакцин хийж болохгүй гэдэг мэдээллийг манай эмч өгсөн боловч үгийн буруу сонголтоос болж ойлголтын зөрүү гарсан байна. Тиймээс мэргэжлийн хүний тайлбарыг хүргэе” гэв.

ХӨСҮТ-ийн Тасгийн эрхлэгч Б.Саруул: “Эхлээд вакцины туйлын эсрэг заалт юу юм бэ гэдэг ойлголт өгье. Вакцины туйлын эсрэг заалт буюу огт хийж болохгүй заалт гэж бий. Үүнд нэгдүгээрт, тухайн хүн вакцины найрлагад орсон бодисоос харшилдаг, шоконд орох хүртэл эрсдэлтэй байх юм бол огт хийж болохгүй. Вакцин хийж байгаа цэг болгонд эмч ажиллаж, тухайн хүнээс асуумж асууж, вакцин хийх заалт гаргаж байгаа.

Мөн эсрэг заалт гэж бий. Тухайлбал, цочмог халдварт өвчний үед, сүүлийн нэг жилийн хугацаанд уналт, таталт өгч байсан мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, жирэмсэн хүн, цус гоожилтын хам шинжтэй, гормон болон дархлаа дарангуйлах эмийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эсрэг заалттай. Мөн КОВИД 19-өөр өвдсөн хүмүүс эмчилгээ хийлгээд зургаан сарын дараа вакцин хийлгэх боломжтой.

Түүнчлэн тухайн вакциныг яг тэр өдрөө өөр вакцинтай хийлгэхгүй заалт бий. Мөн цус, сэлбэлт хийлгэсэн бол гурван сарын дараа коронавирусийн эсрэг вакцин хийлгэх заалттай.

Тухайн эрхтэн системийн ээгэншил алдагдсан хүнд хэлбэрт мөн вакцин хийлгэж болохгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл элэгний B, C вирусийн гаралтай хүнд хэлбэрийн өвчлөлтэй шарлалт вакцин явж байгаа, уургийн дутагдлын улмаас хэвлийд ус үүссэн, цус алдах эрсдэл бүхий хүмүүс коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болохгүй. Түүнээс бусад төрөл буюу архаг үрэвсэл нь намжмал байдалд байгаа, эрхтэн системд ноцтой өөрчлөлт байхгүй архаг үрэвсэлтэй хүмүүс вакцин хийлгэж болно. B, C, D вирусийн элэгний архаг үрэвсэлтэй, хатуурал үүссэн ч ээнэгшил алдагдаагүй тохиолдолд вакцин хийлгэж болно. Мөн чихрийн шижинтэй хүмүүст эмчийн заалтаар хийж болно. Чихрийн шижин ээнэгшил алдагдах буюу бөөрний дутагдалд орсон, нүдэнд өөрчлөлт орсон зэрэг хүндэрсэн тохиолдлуудад коронавирусийн эсрэг вакцин хийхгүй" гэлээ. 

Гэр бүлийн хоёр хүнийг буудаж, өөрийгөө хөнөөсөн хэргийг хаажээ
Гэр бүлийн хоёр хүнийг буудаж, өөрийгөө хөнөөсөн хэргийг хаажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.