Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн Ханбогд хорооллын байрнаас нэг иргэн унасан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
"Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын байрны гурван давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн өчигдөр шөнө ирсэн. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсан бөгөөд тагтаар дамжин гарах гэж байгаад гурван давхраас унасан.
Тухайн иргэн тохойндоо бэртэл авсан, мөн хэлээ хазсан. Одоогийн байдлаар ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан буруу ташаа мэдээлэл гарсан. Амиа хорлох сэдэл болон сошиалаар бичээд байгаа шиг юм байхгүй. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэж хэллээ.