Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан "COVID-19" халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэжээ.

Ингэхдээ орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.

Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 6, 14

Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15

Баянзүрх дүүргийн  5-7, 14 ,16, 18, 25, 26, 27

Хан-Уул дүүргийн 1-4, 15, 16, 18, 21

Баянгол дүүргийн 2-5, 8, 12, 13, 14, 19, 24, 25

Сонгинохайрхан дүүргийн 5-10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо халдвар тархах эрсдэлтэй байна.

П.Наранбаяр: Насан туршдаа тасралтгүй суралцдаг ард түмэн гэдэг тодотголтой болоосой гэж хүсэж байна
П.Наранбаяр: Насан туршдаа тасралтгүй суралцдаг ард түмэн гэдэг тодотголтой болоосой гэж хүсэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.