Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрнөдийн орнууд Хятадын эсрэг хориг арга хэмжээ авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 55 секунд

АНУ, Европын Холбоо, Их Британи, Канад улсууд Шинжааны бүс нутагт хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан Хятад улсын зарим албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ зарлажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа анх удаа Бээжингийн эсрэг Өрнөдийн холбоотнуудтайгаа хамтарсан хориг зарласан байна. Шинжааны бүс нутагт Хятадын засгийн газар системтэйгээр хүний эрхийг зөрчиж буйг баталсан баримт нотолгоо улам нэмэгдэж байгааг дээрх улсуудын гадаад хэргийн яамд мэдэгджээ.

НҮБ болон хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өнөөдөр Шинжаанд нэг сая орчим муслим үндэсний цөөнхийн төлөөлөл тусгай хорих ангиудад хоригдож байгаа аж. Хоригдлуудыг эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, үргүй болгох ажиллагааг эрх баригчид зохион байгуулдаг гэсэн мэдээлэл бий. Харин Хятадын засгийн газар тэдгээр байгууламжуудыг экстремист үзлийн эсрэг боловсрол олгох зориулалттай гэж тайлбарладаг байна.

Өчигдөр Европын Холбоо хамгийн түрүүнд Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны дөрвөн өндөр албан тушаалтан, нэг байгууллагын эсрэг хориг зарлажээ. Дараа нь Их Британи, Канад улсууд ижил арга хэмжээ авсан байна. Харин АНУ-ын засаг захиргаа Шинжааны Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчооны захирал Чэн Миньгуо, тус байгууллагын өөр нэг өндөр албан тушаалтан Ван Жүнзэнь нарыг хар жагсаалтдаа оруулжээ.

Өчигдөр бас Австрали, Шинэ Зеланд улсуудын засгийн газар өрнөдийн орнуудын авсан арга хэмжээг дэмжиж, Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаад харамсал илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна.

Өрнөдийн орнууд Хятадын эсрэг хориг арга хэмжээ авчээ
Өрнөдийн орнууд Хятадын эсрэг хориг арга хэмжээ авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд