Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Хатуу хөл хорио тогтоохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдлаа. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан албаныхан мэдээлэл хийж байна.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: “Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Бид гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа.

Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 5-н хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байхаар шийдлээ.​ Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, зөвлөгөө гаргана.

Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзлээ” гэлээ.

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна
УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна
 
“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.