Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сиднейн оршин суугчдыг аадар борооны улмаас нүүлгэн шилжүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 56 секунд

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж буйтай холбоотойгоор үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгаа тул Сидней хотын олон хэсгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.

Эрх баригчид нам дор газар амьдардаг бүх хүнд нүүхийг зөвлөжээ. Мөн Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн сайд Глэдис Бережиклян мужийн хойд эргийн нутгаар “зуун жилд тохиогоогүй” гамшиг нүүрлэж болзошгүй байгааг өнөөдөр анхааруулсан байна.

Бямба гарагт Сиднейн усны гол эх үүсвэр болох “Варрагамба” далан сүүлийн жилүүдэд анх удаа хальжээ. Шинэ Өмнөд Уэльст үерийн уснаас олон арван хүнийг авраад байгаа бөгөөд гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж болзошгүй байгааг анхааруулжээ.

Вакцинаас болж хүн нас барсан гэдэг нь
Вакцинаас болж хүн нас барсан гэдэг нь "худал" мэдээлэл
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.