Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд таван хүн тутмын нэг нь вакцины эхний тунг тариулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улаанбаатар хотын хэмжээнд 204 мянга буюу насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь вакцины эхний тунд хамрагдсан тухай ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулах 40 цэгт 105 багийн 729 ажилтан ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 13 209 хүнд вакцин тарьжээ. Мөн эдийн засгийн гол бүс нутаг болох Өмнөговь аймгийн 10 суманд 961 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр, тус аймагт эрүүл мэнд, экспортын тээврийн жолооч зэрэг 2096 хүнд вакцин тариад байгаа юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийг дархлаажуулах ажил мөн үргэлжилж байна."Синофарм" вакцины давтан тунг ирэх сарын 15-наас, Астразенека вакцины давтан тунг ирэх сарын 23-наас хийж эхэлнэ.

Шинээр 170 хүнээс халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
Шинээр 170 хүнээс халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.