Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр 170 хүнээс халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

"Нийт 9,520 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 170 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,976 болж байна.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 170 тохиолдлын 168 нь Улаанбаатарт, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн. 170 халдвар авсан хүнээс 160 нь ойрын хавьтал байна. 10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1,365 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,191, хүндэвтэр 159, хүнд 12, нэн хүнд 3 хүн байна. Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэлээ.

Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй
Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй
 
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.