Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын голомттой бүсэд очиж амжилттай хагалгаа хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ны шөнө 34 настай эмэгтэй цус их алдсаны улмаас хүндэрсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Инжирээр ахлуулсан зургаанха хүний бүрэлдэхүүнтэй баг очиж хагалгаа хийсэн байна.

Тухайн эмэгтэй умайн гаднах жирэмслэлтийн улмаас хэвлийн хөндийд цус алдсан байна. Орон нутагт хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд өнөөдрийн байдлаар эмэгтэйн биеийн байдал сайн байгаа гэнэ. Хагалгаанд орсон эмэгтэй коронавируст халдварын дам хавьтлын иргэн байсан ч эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллалаа. Орон нутагт томилогдсон эмч нарыг баг хагалгааны дараа энэ сарын 19-ний өглөө Мөрөн суманд ирж, тусгаарлалтад орсон. Тусгаарлалтын хугацаа дуусч, шинжилгээ өгсний дараа ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай хэлж байлаа.

Улсын хэмжээнд нэг сая төл хүлээн авчээ
Улсын хэмжээнд нэг сая төл хүлээн авчээ
 
МЕТРО ХОТ: Цагаан сарын ХОЁР ӨДРИЙН  амралтыг иргэд СУНГАХ хүсэлтэй байна
МЕТРО ХОТ: Цагаан сарын ХОЁР ӨДРИЙН амралтыг иргэд СУНГАХ хүсэлтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.