АН-ынхан хоёр хуваагдаад буй. Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талынхан намын даргын сунгаа зарлаад, сурталчилгаагаа явуулж буй.
Гэтэл С.Эрдэнэ даргын талынхан Нийслэлийн ардчилсан намынхаа даргын сунгааг явуулж Э.Бат-Үүлийг цахим сонгуулиар сонгосон бол өнөөдөр намын даргын сунгаа зарлаж, нэр дэвшигчдээ бүртгэж байна.
Ц.Тувааны талын АН-ын даргын сунгаанд оролцохоор хандив цуглуулж 24 цагийн дотор 94 сая төгрөг босгож чадсан Ц.Оюунгэрэл Дотоод сонгуулийн данс хууль бус гэсээр сонгуулийн зардал болох 93 сая төгрөгөө шилжүүлээгүйгээс даргын сунгаанд өрсөлдөж чадаагүй. Тэгвэл одоо С.Эрдэнийн талын зарласан намын даргын сунгаанд бүртгүүлж байна. Тэрбээр намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхийн төлөө өрсөлдөнө хэмээн нэгэнтээ мэдэгдэж байсан. Тэгвэл тэрхүү хэлсэн үгэндээ хүрэхийн тулд аль аль талд нь үзээд алдах гэсэн бололтой.