Сүүлийн үед УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нийгмийг турхирсан олон лайв, пост хийдэг болов. Сүүлд л гэхэд Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна хэмээн одоогийн эрх баригчдыг элдвээр хэлж, лайв хийсэн. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийхгүй” тухай тайлбараа хийв. Үүнтэй зэрэгцээд Ц.Оюунгэрэл “Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын татвар авна л гэнэ” хэмээн постолж олон нийтийг турхирсан. Үүнийх нь хариу болгож ХНХЯ-ны эрх бүхий албан тушаалтан “Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэсэн заалт хаана ч байхгүй. Та хаанаас тийм зүйл харав. Түүнийгээ олон нийтэд харуул. Тийм хуулийн төсөл өргөн бариагүй. Нийгмийн даатгалын шимтгэл авах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг 1995 онд хуульчилсан. Яг хэвээрээ байгаа” хэмээн тайлбар хийв. Энэ мэтээс харахад Ц.Оюунгэрэл байсхийгээд л олон нийтийг өдөөн хатгасан, нүдэндээ харагдсан болгоныг шүүмжлэх гэж дайрдаг болов.
Тэр ч бүү хэл хамгийн сүүлд дээл өмссөн эмэгтэйг хүртэл шүүмжлэв. “Versace нь ч бас юувлээ” хэмээн тохуурхав.
Эндээс дүгнэж үзэхэд, Ц.Оюунгэрэл бүх л зүйлийг шүүмжлэх "дон" тусав. Тэр эрх баригчдаас эхлээд иргэдийн өмссөн дээлийг хүртэл элдвээр хэлдэг болов. Түүний нийгмийг турхирсан олон үйлдлүүд цаашид ч бас элдвээр л өрнөх байх. Хүү Б.Идэр-Од нь бусадтай хамтран койн гаргаж олон иргэдийг хоолноос нь салгасан асуудалд нэр холбогдоод буй. Ц.Оюунгэрэлийн хүүгийн койнд мөнгөө алдаж бухимдсан иргэд хуулийн байгууллагад олноор хандаж эхэлсэн. Тэд Ц.Оюунгэрэлийн эсрэг жагсах болчихоод түүнийг “Юуг ч хамаагүй буруутга” тактикт шилжүүлж байж мэдэх юм.
Ц.Оюунгэрэлийн баримтгүй мэдээллүүдийг харахад “Бид хэнийг гишүүн болгож, хэнийг сайд болгож байсан бэ” гэдэг бодлууд төрүүлэхээр болов. Өнөөдөр иргэд одоогийн улс төрчдийн ёс зүй, авлигыг ярихаас гадна өнгөрсөн 30 жилд хэнээр удирдуулж байснаа ч дүгнэж цэгнэх хэрэгтэй болоод байна.