Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр 130 хүнээс коронавирус илэрч манай улсад батлагдсан тохиолдол 4340 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.17/ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Дэд захиарал Э.Тэмүүлэн Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 16800 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  130 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо. Тодруулбал, 129 тохиолдол нь дотоодод бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн. Дотоодод бүртгэгдсэн 192 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Иймд нийслэл хотод батлагдсан тохиолдол 3458 болжээ" хэмээн мэдээллээ.

Шинээр халдвар авсан хүмүүсийн 120 нь ойрын хавьтал бол есөн хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.  Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,

  • Баянзүрх дүүргийн 4, 5 дугаар хороо 
  • Баянгол дүүргийн 7 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо 
  • Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 
  • Хан-Уул дүүргийн 5,9,11 дугаар хороо тус тус байна. 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3131  болж байна. Өнөөдрийн байдлаар 1133 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1030 хүн хөнгөн, хүндэвтэр 92, хүнд 8, маш хүнд 3 хүн байгаа. Халдварын нөхцөл байдал маш хүнд,  тархалт, эрсдэл өндөр байгаа энэ үед бүгд хамтран ажиллаж байж цар тахлыг даван туулах боломжтой. 

Америкт цагдаа нар нэг настай хүүхдийн толгой руу бууджээ
Америкт цагдаа нар нэг настай хүүхдийн толгой руу бууджээ
 
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.