Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкт цагдаа нар нэг настай хүүхдийн толгой руу бууджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 41 секунд
Нэг настай Легенд Смоллс

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод цагдаа нар дээрмийн сэжигтэнг хөөж яваад нэг настай хүүхдийн толгой руу буудсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр бяцхан хүү Легенд Смоллсын ээж Дайша Смоллс машиндаа бензин хийгээд зогсож байтал дээрмийн сэжигтэн залуу гүйж ирэн машиндаа суулгахыг шаарджээ. Бүсгүй машиндаа хүүхэд нь байгааг хэлээд, айсандаа хамтдаа суухаар болжээ. Төд удалгүй сэжигтэнг хөөж байсан цагдаа нар машины араас гал нээж эхэлсэн байна.

Харамсалтай нь нэгэн ахмад цагдаагийн сум нэг настай Легенд хүүгийн толгойд тусжээ. Хүүгийн эх мэдэгдэлдээ Түүнийг гэнэт гүйж ирээд сүрдүүлэхэд нь би маш их айсан байсан. Иймд түүнийг машиндаа суулгахад гэнэт араас цагдаа нар буудсан. Хүүд минь ийм харамсалтай зүйл тохиолдхыг мэдсэн бол түүнийг машинд суухыг би хэзээ ч зөвшөөрөхгүй байсан гэжээ. Мөн хүүгийн биеийн байдал одоо маш муу байгаа бөгөөд толгойд нь байгаа сумыг аваагүй байгааг хэлсэн байна. Легенд хүү 10 гаруй удаа таталт өгсөн бөгөөд амьгалын аппарат залгажээ.

 

Хэргийн тухай цагдаа нар хүүгийн ээжээс өөр тайлбарыг өгсөн нь сонирхол татаж байгаа гэнэ. Тэд гал нээх үед хүүгийн ээж машинд суугаагүй байсан тухай мэдэгджээ. Өмнө хоёр том хэрэг үйлдэж байсан хэрэгтнийг эмэгтэй рүү дайрахаас сэргийлэн гал нээх арга хэмжээ авсан гэв. Харин машинд нялх хүүхэд байгааг мэдээгүй. Хэрэгтэн газар дээрээ нас барсан ч хүү толгойдоо буудуулсан тул яаралтай анхны тусламж үзүүлжээ.

Хүүгийн ээж Бяцхан хүү минь ямар ч буруу зүйл хийгээгүй. Гэмт хэрэгтэн машинд маань суусан ч анзаарч харалгүй буудаж болохгүй байсан шүүдээ. Тэр тусмаа цагдаа нар бүр ч болохгүй хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Харин энэхүү хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Антонио Романуччи Бодит байдал дээр галын шугамд байгаа тодорхойлоогүй байж гал нээсэн нь тэдний буруу гэв.

Эх сурвалж: CNN

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.