Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд: Нөхрийнхөө өмнөөс эхнэр нь шинжилгээ өгдөг байсныг тогтоосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Урд шөнө ЭМЯ дээр Шадар сайд шуурхай хурал зарлажээ. Тэрбээр хурлын үеэр ХӨСҮТ-д болж байгаа ноцтой асуудлуудын талаар ярьсан байна.

Тухайлбал, “ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүнээс шинжилгээ аваад байсан нь илэрсэн. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс очиж шинжилгээ өгдөг байсан. Нөхөр нь орон нутаг руу нааш цааш явдаг. Энэ үйлдэл хоёр гурван удаа давтагдаж, хамгийн сүүлд эхнэрийнх нь шинжилгээ эерэг гарснаар энэ үйлдэл илэрлээ. Нөгөө ойрын хавьтал гэж яриад байгаа хүмүүс нь сөрөг гараад байдаг, нөгөө батлагдаагүй хүмүүс нь эерэг гэдгээ ч мэдэхгүй халдвар тарааж яваад байна. Энэ бол ХӨСҮТ-д байгаа маш олон ноцтой юмнуудын нэг. Нөгөө хариуцлагатай ажиллах ёстой ажилтнууд нь хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учраас халдварын тархалт буурахгүй байна” хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэлжээ.

В.Путинг сонгуулийн үеэр Д.Трампын талд нөлөөлсөн гэж үзжээ
В.Путинг сонгуулийн үеэр Д.Трампын талд нөлөөлсөн гэж үзжээ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.