Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завханы Шилүүстэйд хоёр иргэн эдгэрсэн нь суманд эмчлэгдсэн анхны тохиолдол боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Коронавирусний халдвар авч, Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч, өчигдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ.  
Энэ нь халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан, COVID-19 халдварыг сумын эмнэлэгт эмчилсэн анхны тохиолдол боллоо. Одоогийн байдлаар Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлаад байна. Аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хөл хорио тогтоолоо
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хөл хорио тогтоолоо
 
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Ерөнхийлөгч төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж орон даяар гашуудах ЗАРЛИГ гаргалаа