Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Испанид долоо хоногт “дөрвөн өдөр“ ажиллана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

Испани улсын эрх баригчид дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршиж эхлэхээр болжээ. Энэ оны эхээр парламентад цөөн суудалтай зүүн жигүүрийн жижиг нам Мас Паис ийм санал гаргасныг засгийн газар дэмжсэн байна.

Цөөн ажлын өдөртэй долоо хоногт шилжих санаа Шинэ Зеландаас эхлээд Герман хүртэл дэлхийн олон оронд яригдаж байгаа ч бодитоор хэрэгжсэн тохиолдол цөөхөн байгаа юм. Ийм хэлбэрээр ажиллах нь хүмүүсийн ажлын бүтээмжийг дээшлүүлж, ажил-амьдралын тэнцвэрийг хангах замаар сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад түлхэц болно гэж үзжээ.

Мас Паис намын дарга Иниго Эррехон “Испанийн ажилчид өнөөдөр Европын дунджаас илүү олон цаг ажилладаг ч бүтээмжийн хувьд дээгүүр жагсдаггүй. Олон цаг ажилласнаар илүү ихийг бүтээнэ гэсэн ойлголт буруу нь эндээс харагдаж байна” гэжээ.

 

Түүний намын гаргасан саналын дагуу засгийн газар дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг гурван жилийн хугацаанд туршихдаа 50 сая евро зарцуулах юм. Дөрвөн ажлын өдөрт шилжсэн компаниудаас гарах зардлыг эхний жилд 100 хувь, хоёр дахь жилд 50 хувь, гурав дахь жилд 33 хувь засгийн газраас даах аж.

Туршилтад 200 орчим компани оролцож, 3,000-6,000 орчим ажилтан хамрагдана гэж тооцоолсон байна. Оролцогч компаниудад тавих шаардлага нь туршилтын хугацаанд ажлын цагийг нэмэгдүүлэхгүй, ажлын байрыг цомхотгохгүй, цалинг бууруулахгүй байх гэнэ.

Эх сурвалж: The Guardian

Г.Тэмүүлэн: Олон хүүхэдтэй өрхүүдэд дэмжлэг олгох төсөл боловсруулсан
Г.Тэмүүлэн: Олон хүүхэдтэй өрхүүдэд дэмжлэг олгох төсөл боловсруулсан
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.