Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өдөрт 15 мянга гаруй хүнд вакцин хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Манай улсад дархлаажуулалтын ажил эрчимжиж сүүлийн хэд хоногт өдөрт 15 мянгаас дээш хүнд вакцин хийж байгааг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэв.

Тэрээр өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр, “Монгол Улс вакцинжуулалтыг өнгөрсөн сарын 23-наас эхэлж, энэ сарын 9-нөөс өргөжүүлээд байна. Маргаашаас эрсдэлтэй насны бүлэг буюу ахмад настнуудаа дүүрэг, хороодоор нь дамжуулан дархлаажуулна. Худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбарынхан болон багш нарыг мөн вакцинжуулах ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын нэгэн гэхэд Улаанбаатар хотын нэг сая иргэнд вакцины эхний тунг хийхээр зорьж байгаа”-г онцоллоо.

Энэ сарын 12-ны байдлаар, 90 гаруй мянган хүнийг вакцинд хамруулаад байгааг Эрүүл мэндийн сайд өчигдөр УОК-оос хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. 

Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүч тасарчээ
Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүч тасарчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд