Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний 169 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 47 секунд

Сүүлийн 24 цагт 19318 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр бүртгэсэн 169 тохиолдлын 156 нь ойрын хавьлууд байна. Мөн 13 тохиолдлын халдварын эх үүсвэрийг олохоор судалж байна гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэв. Мөн тэрээр биеийн байдал нь нэн хүнд хүний тоо 6, хүн хүн 42 болж өссөн гэв. Нийт батлагдсан тохиолдол 3833 боллоо. 

Халдварын тоо огцом өссөн тул ХӨСҮТ, ЭМЯ-наас УОК-д т дараах саналуудыг хүргүүлжээ: 

-Нэг дор 10-аас дээш хүн цуглуулахгүй байх       
-Үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах.

Дархлаажуулалт хийж эхэлснээр иргэдийн хөл хорионы дэглэмээ сахих байдал алдагдаж байгааг Э.Тэмүүлэн захирал анхаруулав. Та хоёр дахь тунгаа хийлгэсний дараа л танд дархлаа тогтоно. Өнөөдрөөс эхлэн шинжилгээ өгсөн хүмүүсийн хариуг тухайн иргэний гар утас руу мессежээр илгээхийг зогсоожээ. Иймд шинжилгээ өгсөн иргэд хариугаа eruul.gerege.mn сайтаас өөрсдөө авах хэрэгтэй.       

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 44 цэгт 97 багийн 600 орчим эмч сувилагч дархлаажуулалтыг хийж байна. Одоогоор манай улс хамрагдах ёстой иргэдийнхээ 12 хувьд нь хүрэлцэх хэмжээний вакцин хүлээж авсан. Вакцин тариулсан нийт хүн амын 48 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байна. Мөн толгой өвдөх гэх мэт зовуур гарч байна. Эдгээр шинж тэмдэг 3 хоногоос удаан үргэлжилбэл өрхийн эмнэлэгтээ хандаарай.             

ДЭМБ-аас ирүүлсэн зааврын дагуу АстраЗенека вакциныг тариулсан иргэн 8 долоо хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ. Тухайн вакцинаас хамаарч хоёр дахь тунг хэзээ хийх нь өөр өөр байна. Эхний тунгаа тариулсны дараа таны гар утсанд дараагийн тунг хийлгэх огноог танд мессежээр илгээж байна. Өнөөдөр худалдааны төвийн ажилчдыг вакцинд хамруулна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Тухайн хүнээс PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй. Харин шинжилгээ нь эерэг гарсан болон тухайн үед халуурч буй иргэнд вакцин тарихгүй. Халдвар аваад нууц үедээ байгаа иргэнд вакцин тарьвал ямар нөлөө үзүүлэх талаарх судалгаа хараахан хийгээгүй байна.  

 

Ерөнхий сайд мэдээллийн технологийн компаниудын төлөөлөлтэй уулзав
Ерөнхий сайд мэдээллийн технологийн компаниудын төлөөлөлтэй уулзав
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.