Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд мэдээллийн технологийн компаниудын төлөөлөлтэй уулзав

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн салбар бүрийнхэнтэй хийж буй өглөөний уулзалтаа мэдээлэл технологийн салбараас эхэлсэн.  2021 оны хоёрдугаар сарын 5-нд болсон мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн уулзалтын мөрөөр олон улсын зах зээл гарах боломжтой “And Global”, “Erxes”, “CallPro”, “World Plus”, “Shoppy” зэрэг компаниудын удирдлагуудыг дахин хүлээн авч уулзлаа. 

Мэдээлэл технологийн салбарын асар хурдацтай хөгжлийн энэ үед дотоодын компаниуд хэрхэн олон улсад гарч хөрөнгө оруулалт татахад анхаарлаа хандуулсаар байна. Мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргах нөөц боломжийн талаар тэд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төрөөс ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн саналуудыг түлхүү тавив.

Зарим орнуудад мэдээлэл технологийн салбарын компаниудад тодорхой дэмжлэг үзүүлдэг талаар Япон, Сингапурын жишээг татаж, татварын таатай орчин, хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийг хөгжүүлэхэд цогц дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг баримтуудыг дурджээ.

Ерөнхий сайд “Мэдээлэл технологийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа компаниудыг аль болох өгөөжтэй байдлаас нь харж, дэмжин ажиллана” гэдгээ хэлэв. Мөн энэ чиглэлийн тусгай сан байгуулах боломжийг судална гэв.  

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллаж байна. Энэ дагуу дотоодын мэдээлэл технологийн салбарын компаниуд хамтран ажиллах боломжууд бий гэдгийг ч Ерөнхий сайд хэллээ.

Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирлээ
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.