Ухань хот дахь Донгфен Хонда машин угсрах үйлдвэрийн ажилтан
Коронавирусийн халдварын тархалт дэлхийн эдийн засагт хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар CNN агентлагийн шинжээч Charles Rilley, Julia Hirowitz нар тойм бэлтгэжээ.
БНХАУ-д 2003 онд SARS вирус гарч олон зуун хүний аминд хүрч, үймээн самуун гарч дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлснээс хойш бараг хорь гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоо Хятад даяар тархаж байгаа шинэ коронавирус илүү их хохирол учруулж болзошгүй юм. SARS нь 8,098 хүнд халдварлаж, 774 хүний амийг авч байсан.Харин Хятадын Ухань хотод үүссэн шинэ коронавирус нь одоогийн байдлаар 1000 гаруй хүний аминд хүрч, 25 улс орон даяар 40,000 гаруй хүнд халдварлаад байна. Хятадын засгийн газар Ухань болон бусад хэд хэдэн хотуудад хөл хорио тогтоосон боловч вирус тархсаар байна. Энэхүү дэгдэлт нь эдийн засаг, зах зээлийн ноцтой байдалд хүргэж болзошгүй юм.
Түүнчлэн Хятад улсад салбар нь байрладаг Wolkswagen, Toyota, Daimler, GM, Renault, Honda, Hyundai зэрэг олон тооны автомашины үйлдвэрлэл түр зогсоод байна.
Дэлхийн олон арван агаарын тээврийн компаниуд Хятад руу нисэх нислэгийг хязгаарлаж байна.
- Хятад улсын эрэлт буурсантай холбоотойгоор түүхий эд, металлын үнэ ханш суларч байна
- Газрын тосны эрэлт буурч, үнэ нь буурсаар $68.00-аас буурч $54.00-д хүрч байна
- Хэрэв энэ өвчлөл цаашид цар тахалын түвшинд хүрэлгүй намжвал учрах хохирлыг давах боломжтой
- Хэрэв тархалт улам үргэлжилж "Pandemic" түвшинд хүрвэл дэлхийн эдийн засагт учрах хохиролыг дэлхийн нийт ДНБ-ний 5 хувьтай тэнцэх боломжтой (ойролцоогоор $3.0 их наяд хохирол) гэж Дэлхийн банкны шинжээчид таамаглажээ.
Өмнө нь 2009 онд гарч байсан H1N1 вирусын гаралтай томуугийн улмаас дэлхийн эдийн засагт 0.5%-ийн хохирол учирсан гэж тооцоолжээ.
Эх сурвалж: CNN News