Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд сакура цэцэглэж эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Японы бэлгэдэл болсон сакура цэцэглэх улирал энэ жил гуравдугаар сарын 11-нээс эхэллээ. Тус улсын цаг уурын газраас мэдээлж буйгаар, пүрэв гарагт баруун нутгийн Хирошима мужид анхны цэцэг дэлбээлсэн байна.

Энэ жил Хирошимад сакура цагаасаа эрт цэцэглэжээ. Өнөөг хүртэл тус мужид сакура ганцхан удаа буюу 2010 оны гуравдугаар сарын 10-нд цэцэглэж байжээ.

Япончууд сакураг улс үндэстнийхээ бэлгэ тэмдэг гэж үздэг бөгөөд цэцэг нь албан бусаар төрийн сүлдэд тооцогддог байна. Интоорын мод бүрэн цэцэглэх үе ихэвчлэн дөрөвдүгээр сарын эхээр тохиодог байна. Энэ үеэр Японы цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мянга мянган хүн очдог байна. Өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас нутгийн иргэд болон жуулчид сакура цэцэглэхийг харж чадаагүй юм. Ялангуяа Токио хотод хатуу хязгаарлалт тогтоосон байсан бөгөөд эрх баригчид сакура цэцэглэх үеэр цэцэрлэгт хүрээлэнд зугаалахаас татгалзахыг иргэддээ хатуу зөвлөж байв.

Нийт 3558 багш, ажилтан вакцинжуулалтад хамрагджээ
Нийт 3558 багш, ажилтан вакцинжуулалтад хамрагджээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.