Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хууль зүйн салбарын эрдэмтэн, хуульчдын төлөөллийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлын талаар  санал солилцжээ.

Хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн  сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй. Хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй юм. Харамсалтай нь, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улс төрөөс бүрэн хараат бус ажиллах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шиг хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүйд хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур, нэн шүүмжлэлтэй хандаж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс гэж хэлж байсан. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Үндсэн хуулийг үгүйсгэсэн, ард түмний эрхийг боосон, хураан авах гэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан аливаа оролдлого, зүй бус явдлыг өөгшүүлж болохгүй. Улс орныхоо эрх ашгийг тэргүүнд бодож, Үндсэн хуулиа хамгаалах чиглэлд хамтран ажиллах санал гаргаж буйд талархаж байна” хэмээв. Иймд хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар  болжээ.

Мьянмарт жагсаалын үеэр 70 хүн амиа алджээ
Мьянмарт жагсаалын үеэр 70 хүн амиа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.