Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Төрийн өмчит компаниудын дарга нарын тоог цөөлнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын хуралдаанд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх тухай танилцуулга хийж тэмдэглэлээр үүрэг авлаа. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийхээр төлөлөж байгаа. Засгийн газрын 100 хоногт багтаан энэ ажлыг эхлүүлэхээр өнөөдөр танилцуулга хийлээ. Төрийн болон орон нутгийн өмчит 339 компани байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг цаашид дөрвөн хэсэгт хувааж бүтцийн өөрчлөлт хийнэ. 2019 оны байдлаар энэ компаниудын нийт өр төлбөр 37 их наяд байсан. 2020 онд энэ дүн нэмэгдсэн. Цаашид төрийн өмчит компанийг бүгдийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бус салбарын яам, агентлагууд нь хариуцаж ажиллана. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хяналтаа тавьж ажиллах юм. Төрийн өмчит компаниуд Тендерийн хуульд захирагддаггүй байсан. Үүнийг өөрчичлж бүх худалдан авалтыг нь Тендерийн хуулийн дагуу зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлагуудтай нь дөрвөн жилийн хугацаатай, эсвэл хугацаагүйгээр гэрээ байгуулдгийг больж тоон үзүүлэлтүүдтэй хоёр жилийн гэрээ байгуулдаг болно. Дарга нарынх нь тоог цөөлөх чиглэл өгсөн.

Мөн төрийн өмчийн компаниуд Шилэн дансны тухай хуулийг хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Энэ хуулийг 100 хувь хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцна.

Цаашид төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг өмчлөлийн хувьд тодорхой болгоно. Төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдийг тодорхойлж, олон нийтэд ил зарлана" гэлээ.

Өсвөрийн хүндийг өргөгч тамирчид АНУ-д Дэлхийн аваргын төлөө хүчээ сорьж байна
Өсвөрийн хүндийг өргөгч тамирчид АНУ-д Дэлхийн аваргын төлөө хүчээ сорьж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.