Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд жилд 600 мянгын ногдол ашиг авах тооцоо гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 19-нд хуралдаж, өнгөрсөн оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн. Гэхдээ тус компани цаашид жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд хуваарилдаг болно гэдгийг компанийн ерөнхий захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээллээ. "Ийм хэмжээний ашгийг яаж гаргаж хэрхэн хуваарилах вэ?" гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрээр, "Манай компанийн ТУЗ өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх "А6-20" гэсэн бизнес төлөвлөгөөг баталсан. Тиймээс сэтгүүлч, олон нийт та бүхэнтэй өнөөдөр уулзах завшаан тохиолдож байна" гэлээ.

"А6-20" гэдэг нь ЭТТ ХК-ийн 2017-2020 онд хийсэн ажлын амжилт, дээр нь тус компанийн ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын 20 зорилтыг томъёолсноо тэрээр онцоллоо.

Түүний өнөөдөр танилцуулсан бизнес төлөвлөгөөгөөр:

  • Нүүрс баяжуулах үйлдвэр барих,
  • Тавантолгой цахилгаан станцыг ашиглалтад оруулах, 
  • Усан хангамжийн зэрэг 20 том төсөл багтаж байна.

Эдгээрийг 2025 хүртэл хэрэгжүүлнэ. Ингэснээр тус компани жилд 45 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 10 их наяд төгрөгт хүрч, мөн цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилж эхэлнэ гэж мэдэгдлээ. Тодруулбал, 2023-2025 онд 1072 хувьцаатай Монгол Улсын нэг иргэн 600 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарсан байна.

Хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайхан нар Хятадын вакцин хийлгэлээ
Хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайхан нар Хятадын вакцин хийлгэлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.