Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайхан нар Хятадын вакцин хийлгэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар "Синофарм" вакцин тариуллаа. 

БНХАУ-д үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг "Синофарм" вакциныг Шадар сайдын хамтаар Улсын хоёрдугаар эмнэлэгт тариулсан тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ.  

Монгол Улсад дархлаажуулах ажил өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянган иргэн хамрагдаад байна. Өчигдрөөс дархлаажуулах ажлыг өргөтгөн дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллуулахаар болсон. Хуваарийн дагуу өнөөдрөөс худалдаа, үйлчилгээний салбарынхан, энэ сарын 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид гэх зэргээр төлөвлөгөөний дагуу иргэдийг вакцинд хамруулах юм.

Ташрамд дурдахад, манай улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Оксфордын их сургуулийн "Асртазенека", АНУ, Германы хамтарсан "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан юм. Одоогоор ДЭМБ-аас "Астразенека" болон "Файзер" вакцинд онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. "Спутник-V", "Синофарм" вакцинд ДЭМБ-аас энэ сард багтаан зөвшөөрөл олгоно гэсэн хүлээлттэй байна.

Коронавирусний 109 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ
Коронавирусний 109 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
Улаанбаатарт цас орохгүй
Улаанбаатарт цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.