Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Анх-Отгон“-оос халдвар илэрснээс хойш жилийн хугацаа өнгөрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2020 оны гуравдугаар сарын 10-нд Монгол улсад коронавирусний анхны тохиолдол Франц иргэнээс бүртгэгдэж байжээ. Энэхүү мэдээг тухайн үеийн Шадар сайд Ө. Энхтүвшин хэвлэлийн хурлын үеэр хэлж байв.

Франц иргэн "Анх-Отгон" ХӨСҮТ-д 47 хоног эмчлүүлэн эдгэж дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлгээс гаран "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж тавдугаар сарын 2-нд нутаг буцаж байв.

Тухайн үед Франц иргэн 200 орчим хүнтэй хавьтал болсон гэж үзэж байсан хэдий ч дотоодод халдвар илрээгүй юм. Өчигдрийн байдлаар нэг жилийн хугацаанд нийт 3372 тохиолдол Монгол улсад бүртгэгдээд байна.

Ардчилсан намын даргын сунгаанд 7-8 хүн нь өрсөлдөх тооцоолол байна
Ардчилсан намын даргын сунгаанд 7-8 хүн нь өрсөлдөх тооцоолол байна
 
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.