Африкийн орнууд “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан вакцинаараа дархлаажуулалтын аянаа эхлүүлж байна. НҮБ-ын дэмжлэгтэй “COVAX” хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авсан эхний орнуудын нэг болох Кот д’Ивуар даваа гаргаас вакцинжуулалтаа эхлүүлжээ.
Мөн Гана улс “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө энэ долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан вакциныг хийлгэсэн анхны хүн болжээ. Н.Акуфо-Аддо вакцины талаарх буруу ташаа мэдээллийг үл хайхарч, дархлаажуулалтад хамрагдахыг олон нийтэд уриалжээ. Ганад “Oxford-AstraZeneca”-гийн 600 мянган тун вакциныг өнөөдрөөс орон даяар хийж эхэлнэ.
Вакцинжуулалтын хөтөлбөрт эхний ээлжид 60-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс болон галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, багш, цагдаа нараас гадна зарим сэтгүүлчийг хамруулах ажээ. Харин жирэмсэн эмэгтэйчүүд, 18-аас доош насныханд вакцин гаж нөлөө үзүүлж болзошгүй эсэх талаар хангалттай мэдээлэл байхгүй тул эдгээр бүлгийн хүмүүсийг одоогоор хамруулахгүй байна.