УОК-оос гаргасан хуваарийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадаас иргэдээ татан авна. Энэ дагуу Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 160 иргэн эх орондоо ирнэ.
Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана. Тусгаарлах хугацаанд давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн дөрөв хоногийг гэрт нь тусгаарлах юм.
Гадаадаас ирж буй иргэд хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд тусгаарлагдах боломжтой. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан есөн буудлаас сонгосон тохиолдолд өдөрт 100-270 мянган төгрөгийн үнээр байрлах юм. Энэ сард тусгай нислэгээр нийт 1920 иргэнээ манай улс татан авна.