Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманд шийтгэл ногдуулахыг сэтгүүлч Жамаль Хашоггийн сүйт бүсгүй Хатиже Женгиз уриалжээ.
М.Салман сэтгүүлчийн амийг хөнөөхийг зөвшөөрснийг болохыг АНУ-ын Тагнуулын алба олон нийтэд танилцуулсны дараа Х.Женгиз ийнхүү мэдэгдсэн байна. “Washington Post” сонинд Саудын Арабын бодлогыг шүүмжилсэн нийтлэлүүдийг хэвлүүлдэг байсан Ж.Хашогги 2018 онд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар луу орсныхоо дараа амиа алдсан юм.
Тагнуулын албаны тайланг гарсны дараа Вашингтоны засаг захиргаа уг хэрэгт холбогдолтой хүмүүст хориг арга хэмжээ авсан боловч М.Салманы нэрийг оруулаагүй байна. Харин Саудын Арабын Засгийн газар хунтайжийг хэрэгт холбоотой гэх мэдээллийг эрс няцаажээ.
“Угсаа залгамжлах хунтайжийг нэн даруй шийтгэх хэрэгтэй байна. Түүнийг шийтгэхгүй бол хүн амины хэргээс гол буруутан нь мултарч болно гэх хүн аюултай дохиог хүн төрөлхтөнд өгөх болно” гэж Х.Женгиз “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Ж.Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдолтой гэж үзэж буй Саудын Арабын иргэдэд визийн хориг тавьж, тэдний АНУ дахь хөрөнгийг битүүмжлээд байгаа юм.