Засгийн газрын хуралдаанаар эдийн засгаа сэргээхийн тулд мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгана хэмээн шийдвэрлэж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг танилцуулсан.
Зарцуулалтад "Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг" хэмээн тусгасан байгаа. Үүнийг хүмүүс залуусыг фитнесст хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулах нь хэмээн "орчуулж" санаа бодлоо сошиалаар илэрхийлж байна. Гэтэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ЭЗ-г дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэр.төг төсвөөс зарцуулна гэж худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно" хэмээжээ.
Энэ талаар ямартаа ч сошиалд хэлэлцүүлэг өрнөж байна. "500 тэрбум төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийж болох вэ" гэх зэрэгт хүмүүс идэвхтэй оролцож, санаа бодлоо дэвшүүлж байгааг жиргээнээс харж болно. Энэ шийдвэрийн талаарх 13 онцлох жиргээг хүргэж байна.
ЗГ Ковидын үед ЭЗ сэргээх 5.1их наядын хөтөлбөр батлуулсан.Эхлээд гарсан үр дүн байвал тавьж зарцуулалтаа нэг бүрчлэн тайлагнах хэрэгтэй.
— Odontuya Saldan (@OdontuyaS) March 2, 2021
Юун 500тэрбум фитнест .
Фитнесст хөрөнгө хаяж байхаар хэдэн шижигнэсэн IT инженер бэлдээд аваасай да, за да маниас дор шийднэ ч гэж юу байхав дэ засаг төр.
— Huyag (@HuygaaHuyagaa) March 2, 2021
БЗД-ийн 26-р хороо гэхэд 30мянган хүн амтай, ганцхан улсын сургуулийг шүүх цагдаа, жагсаал цуглаан болж байж авсан ч 1000гаруйхан хүүхэд суралцах хүчин чадалтай. Сургуулийн насны 5000 орчим хүүхэд бий. Ганц ч харьяа улсын цэцэрлэг байхгүй. Ийм байхад фитнесст мөнгө хаях нь зөв🙈
— Буянаа (@buyanaa_ts) March 2, 2021
Фитнесийн 500 тэрбумч тэр фитнесдээ биш л байхаа даа ддагууд сонгуулийхаа мөнгийг хаанаас босгоху гээл ганц мэддэг салбараараа дамжуулах гэж мулгуутажил байгаа болуу дааа
— 𝒰𝓂𝒷𝒶𝒶 (@Umbaa8) March 2, 2021
Оюун Эрдэнэ сайдыг ийм тэнэг шийдвэр гаргана гэж бодсонгүй ээ. Фитнест таван зуун тэрбум төгрөг зарцуулбал засаг огцрох болзлоо хангалаа гэсэн үг
— sukhee (@1964Sukhee) March 1, 2021
Ямар ч гоё сюрпрайз барьж мэдэх засагтай болохоор
— Б.Дашравдан (@BDashravdan) March 1, 2021
Өглөө болгон шахуу надад үнэгүй юу өгчих бол, миний юуг хөнгөлчих бол гэж айж сэрэх юм даа
Бас л жаргачихсан ард шүү би.
Баахан бхгүй хүний нэр бичээд 500 тэрбумын талыг нь шаах нь дээ МАН
— 𝕮𝖍𝖔𝖎𝖗𝖎𝖎𝖓 𝕭𝕺𝕲𝕯 (@mglub73) March 1, 2021
Төр юуны тулд төр билээ, урт хугацааны, чанартай, алсыг харсан хөрөнгө оруулалтыг хийсэн дээр дээ, дэд бүтэц, ирээдүйд үр шимээ өгөх, амьдралын чанарыг дээшлүүлэх гм pic.twitter.com/KCahhm7aJM
— Боннын Т.Алтангэрэл (@bonnie_altai) March 2, 2021
500 тэрбумаар Гандангийн дэнжийн бүх айлуудын газрыг худалдаж аваад цэцэрлэгт хүрээлэн барьчих. Цэцэрлэг дотроо бид насан туршдаа үнэгүй гүйж, фитнэсс хийж байя! pic.twitter.com/l9INGCvQlH
— Хархүү 😎 (@XAPXYY) March 1, 2021
Өвлийн хүлэмж бариад гаднаас ногоо оруулж ирэхгүй байх бүрэн боломжтой
— ashidmunkh (@ashidmunkh3) March 2, 2021
Ядаж гэр хорооллын Жорлонг өөрчлөөсэй
— Өнөр Өнөрөө (@UDugeree) March 2, 2021
Андлалын хөшөөг дуусгана. Хэнтий аймгийн бүх сумыг засмал замаар холбоно. Хүүкд янзын гоё хөшөө барьж өгнө.
— gotov (@t_gotov) March 2, 2021
500 тэрбумаар фитнесс хийлгэх гээд байгаам бол хотын төвөөр урсах сэлбэ гол , дунд гол оо тохижуулаад гүйлтийн зам , дугуйн замтай болчихвол насан туршийн фитнесс болно...
— Tsogtsaikhan (@Tsogtsaikhan1) March 1, 2021