Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүнийг томиллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд
Caption

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүнээр Олимпын асуудал хариуцсан сайд асан Хашимото Сэйког томилжээ.

Өдгөө 56 настай Х.Сэйко нь Олимпын наадамд долоон удаа оролцож байжээ. Тодруулбал, тэшүүрийн төрөлд дөрвөн удаа, дугуйн төрөлд гурван удаа өрсөлдөж, 1992 онд гүйлтийн тэшүүрийн 1500 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.

Х.Сэйко Токиогийн Олимпын хорооны тэргүүний албыг хашихын тулд пүрэв гарагт Олимпын сайдын албан тушаалаа хүлээлгэн өгчээ. Тус хорооны өмнөх тэргүүн 86 настай Мори Ёширогийн хувьд эмэгтэйчүүдийн талаар зохисгүй үг хэлснийхээ улмаас олны шүүмжлэлд өртөж, албан тушаалаасаа огцорсон юм.

Токиогийн Олимпын хорооны тэргүүнээр Японы Хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан, 84 настай Кавабүчи Сабүраг томилох талаар хэлэлцэж байсан боловч мөн л олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах Токиогийн Олимпын хорооны тэргүүнээр Х.Сэйког томилсныг сайшаагаад, түүний улс төрийн туршлага Олимпын наадмыг аюулгүй хийгээд амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. 

Багануур дүүргийн шинжилгээний цэг түр ажиллахгүй
Багануур дүүргийн шинжилгээний цэг түр ажиллахгүй
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.