Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттүшиг: Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг бид шийдэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдээллийг МҮОХ буруу явуулснаас болж Олимпод оролцох боломжгүй болсон тухай мэдээлэл цацагдсан. Үүнд, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хариулт өгчээ. Тэрбээр, "Есүгэн, Баяраа нар Парис Олимпын бүртгэлд байгаа. Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж баталгаажуулсан байгаа. Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй. Та нар мэдээллийн сайт байж иймэрхүү буруу мэдээллийг тодруулахгүй гаргах нь буруу. Хэвлэл мэдээллийн сайт нягтлахгүй сенсаци болгох гэсэн оролдлого байна гэж бид хардаж байна" гэжээ.

УЯАЧДЫН НААДАМ: Сонгомол бага, дунд, дээд насны ангилалд 214 хурдан хүлэг уралдлаа
УЯАЧДЫН НААДАМ: Сонгомол бага, дунд, дээд насны ангилалд 214 хурдан хүлэг уралдлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.