О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдээллийг МҮОХ буруу явуулснаас болж Олимпод оролцох боломжгүй болсон тухай мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор, МҮОХ мэдэгдэл гаргаж, "О.Есүгэн, Н.Баяраа нарыг хугацаанд нь бүртгүүлсэн. Олимпын наадамдаа оролцоно" гэж мэдэгдсэн.
Тэгвэл О.Есүгэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Миний бие монгол улсын буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн нь 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах 50 метрын 3*20 дасгалд парис 2024 олимпын эрхээ авж байсан. Нэг дасгалд эрхэн авахад бусад төрөлдөө буудах боломжтой байдаг. Монголын үндэсний олимпын хороон нь миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсан үндсэн дээр 10м ын хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад миний нэр байхгүй байгаа юм. Би ахиж нэмж орох гэсэн юм бол байхгүй. Орох ёстой зүйлдээ ормоор байна. Энэ үл ойлголцлоос болж тамирчин миний хүч хөдөлмөр, эрх маань зөрчигдөөд байна" гэж мэдэгдлээ.