Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багануур дүүргийн шинжилгээний цэг түр ажиллахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд
Caption

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт "Нэг хаалга-Нэг шинжилгээ" зохион байгуулж байгаатай холбоотойгоор "Covid-19" халдвар илрүүлэх шинжилгээний лабораториуд ачаалалтай байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.  Иймд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сайн дурын шинжилгээний цэг нь тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Шаардлагатай тохиолдолд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 7021-2903 утсаар лавлана уу.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өчигдөр /2021.02.18/ зохион байгуулсан “Нэг хаалга–Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийт 18 хорооны 42.443 өрхийг суурин гурван цэг, явуулын 130 цэгээр дамжуулан тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээнд хамруулжээ. Тус үйл ажиллагаанд чиг үүргийн дагуу 4600 төрийн албан хаагч, 912 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилласан байна. Маргааш буюу хоёрдугаар сарын 20-нд үлдсэн цөөн тооны өрхийн мэдээллийг хороо тус бүрээр нь гаргасны дагуу явуулын баг шинжилгээг үргэлжлүүлэн авах гэнэ.

Эх сурвалж: НЭМГ

Өрх толгойлсон 170 мянган эх, эцэг мөнгөн тэтгэмжээ авчээ
Өрх толгойлсон 170 мянган эх, эцэг мөнгөн тэтгэмжээ авчээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.