Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч гэртээ гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд
Caption

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Сүүлийн 24 цагт 47,110 хүнд шинжилгээ хийж халдварын 58 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 10 тохиолдлыг "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 253,617 хүнийг шинжилгээнд хамруулж, нийт 47 халдварын батлагдсан тохиолдол илэрлээ. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Тандалт судалгааны явцад "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн дийлэнх тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, хавьтлын хавьтал байсан болох нь тогтоогдож байгаа. 

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч гэртээ гарсан. 

ЭМЯ: Улаанбаатарт 58 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ: Улаанбаатарт 58 хүнээс халдвар илэрлээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.