Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Төрийн гурван өндөрлөгт хүргүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 33 секунд

"Ялгаварлыг хариуцлагажуулъя" нэгдлээс Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хүргүүллээ.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдөр “Korean Air” компанийн нисэх онгоцоор Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед бэлгийн дарамт үзүүлсэн болон архи хэтрүүлэн хэрэглэж ёс зүйгүй авир гаргасан хэргээр баривчлагдаад саатуулагдсан талаар мэдээлэл цацагдсан.

Үүнтэй холбогдуулан түүнд 10 хоног хилийн хориг тогтоож, 16 сая төгрөгийн торгууль ногдуулсны эцэст эх оронд нь буцаасан. Энэ үеэр түүнийг эхэндээ зүй бус авир гаргасан гэх асуудлаа үгүйсгэж байсан ч сүүлдээ санахгүй байна хэмээн мэдүүлсэн талаар БНСУ-ын хэвлэлээр мэдээлж байв.

Улмаар тэрбээр эх орондоо ирснийхээ дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Цэцийн даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ҮХЦ-ийн гишүүнээр үлдсэн.

Энэ талаар "Ялгаварлыг хариуцлагажуулъя" нэгдлийн тэргүүн Л.Отгонцэцэг : "Манай нэгдэл "БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо", "Бид уучлахгүй" ТББ, "Уухай хөдөлгөөн", "ХҮН нам", "Машинтай жагсаал" ТББ залуустай хамтран ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын 2019 оны 10 сарын 31 –нд “Korean air” компаний онгоцны үйлчлэгчийн биед бэлгийн дарамт үзүүлсэн болон архи хэтрүүлэн хэрэглэж ёс зүйгүй авир гаргасан асуудалд дургүйцлээ илэрхийлэн тайван жагсаал зохион байгуулж, Төрийн ордонд "Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр дуугүй суусаар байх уу" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 

Энэ асуудлаас үүдэн Монгол Улсын нэр хүндийг олон удаа сөрөг байдлаар сурталчилж, доромжилсноос болж БНСУ болон бусад оронд ажиллаж, амьдарч байгаа Монголчууд Монгол гэж хэлэхээсээ ичин, доог тохуу болсон. Бид Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын ажлаа өгөөд зогсохгүй гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Монголчуудаас уучлалт гуйхыг шаардаж 2019 оны 12 сарын 12-ны өдөр шаардлага хүргүүлсэн бидний өгсөн албан бичгийн хариуд сонинд ярилцлага болгон хэвлүүлж “ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэж нэг өгүүлбэрээр уучлалт гуйсан болоод өнгөрсөн. Тиймээс бид томилсон байгууллага нь эргүүлэн татах ёстой хэмээн үзэж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна" гэв.

Д.Одбаяр энэ дуулианы дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ бүхэн зохион байгуулалттай байсан, өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдэгдэн энэ асуудлын талаар БНСУ-ын талд өргөдөл гаргасан талаараа дурдсан байв. Мөн түүнд ногдуулсан торгуулийн шийтгэл нь нисэхийн аюулгүй байдал зөрчсөн гэх үндэслэлээр ногдуулсан болохыг мэдээлж байсан юм. 

"Ялгаварлыг хариуцлагажуулъя" нэгдэлээс цаашид БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон улсын сэтгүүлчидтэй хамтран ажиллах бөгөөд чухам ямар үндэслэлээр торгууль ногдуулсан, гүтгэсэн гэх түүний яриа үнэн эсэхийг тодруулахаар ажиллах болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. 

Коронавирусийн эргэн тойрон дахь домгийг няцаах нь
Коронавирусийн эргэн тойрон дахь домгийг няцаах нь
 
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.