Хятадаас захидал, илгээмж хүлээж авах нь аюултай юу?
Аюулгүй. Хятадаас илгээмж хүлээж авах нь ямар ч вирус тусах эрсдэлд оруулахгүй.
Коронавирус амьгүй биетэд удаан амьдрах чадваргүй нь судалгаанаас тогтоогдсон.
Гэрийн тэжээмэл амьтан коронавирусийг дамжуулдаг уу?
Одоогоор муур, нохой зэрэг гэрийн тэжээмэл амьтан шинэ коронавирусээр өвчилсөн нь тогтоогдоогүй.
Гэхдээ амьтантайгаа харьцсаныхаа дараа гараа савандаж угаах нь зүйтэй. Гараа савандаж угаах нь амьтнаас хүнд дамждаг олон төрлийн бактериас хамгаалдаг.
Томуугийн эсрэг вакцин таныг шинэ коронавирусээс хамгаалж чадах уу?
Үгүй. Томуугийн эсрэг вакцин таныг шинэ коронавирусээс хамгаалж чадахгүй. 2019-nCoV нь цоо шинэ төрлийн вирус бөгөөд тохирсон шинэ вакцин шаардлагатай. Эрдэмтэд вирусийн эсрэг вакцин гаргахаар ажиллаж байна.
Томуугийн вакцин шинэ вирусийн эсрэг нэмэргүй ч гэлээ, бусад амьсгалын замын өвчлөлөөс таныг хамгаална.
Хамраа давстай уусмалаар зайлах нь коронавирусээс хамгаалж чадах уу?
Үгүй. Шинэ коронавирусийг давстай усаар зайлснаар тусахгүй гэж огт батлагдаагүй. Давстай усаар зайлах нь энгийн ханиаднаас хурдан салахад туслаж болох ч амьсгалын замын өвчлөлүүдээс хамгаалдаг нь батлагдаагүй.
Ам зайлагчаар хоолойгоо зайлах нь коронавирусээс хамгаалах уу?
Үгүй. Ам зайлагч коронавирус тусахаас хамгаалдаг эсэх нь тогтоогдоогүй.
Ам зайлагч амны бактерийг хэдэн минутын туршид устгаж болно. Гэсэн хэдий ч коронавирусээс хамгаалахгүй.
Сармис идэх нь коронавирусээс хамгаалах уу?
Сармис бол нянгийн эсрэг үйлчилгээтэй сайн хүнс. Гэсэн ч коронавирусээс сэргийлэхгүй.
Коронавирус залуу хүмүүсээс илүүтэйгээр хөгшин хүмүүс түлхүү тусдаг уу?
Бүх насны хүмүүс коронавирусээр өвчилж болно. Настай хүмүүс, нэн ялангуяа астма, чихрийн шижин, зүрх зэрэг хууч өвчтэй бол шинэ вируст илүү хүчтэй өртдөг байна.
Антибиотик коронавирусийн эсрэг үйлчлэх үү?
Үгүй. Антибиотик вирус биш бактерийн эсрэг үйлчилгээтэй. Харин коронавирусийн эмчилгээнд бактериас сэргийлж эмчийн зүгээс антибиотик бичиж болно.
Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага