Ерөнхийлөгчийн эхнэрийг тэргүүн хатагтай гэдэг бол эмэгтэй ерөнхийлөгчийн нөхрийг улсын тэргүүн ноён гэх нь. Дэд ерөнхийлөгчийн нөхрийг @SecondGentleman буюу дэд ноён гэх аж. Учир нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Камал Харрис өөрийн твиттер хуудасныхаа био хэсгийг өөрчлөхдөө АНУ-ын дэд ерөнхийлөгч, анхны дэд ноёны эхнэр гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж ялсан Жосеф Байден сонгуулийн өмнөх сунгаанд дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар оролцох хүнээрээ Калифорни муж улсын сенатч Камал Харрисыг сонгосон юм.
Камал Харрис одоо 55 настай, 2010-2017 онуудад Калифорни муж улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан бөгөөд ийнхүү АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй Дэд ерөнхийлөгч болжээ.
Түүний нөхөр Дуглас Эмхофф болон хүүхдүүд болох Коле, Эллэ нарын талаар илүү ихийг мэдэхийг хүн бүхэн хүсч байгаа талаар BBC мэдээлжээ.