Цахим орчинд энэ сарын 09-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн гадна сурагчдын цүнхнээс эд зүйлс хулгайлж буй бичлэг нийтлэгдсэн. Дээрх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулахад, есдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн гадна талбайд зогсож байсан хүүхдүүдийн дундаас 3 хүүхдийн халааснаас “I phone”, “Samsung” маркийн гар утсыг 15 настай М гэгч нь хулгайлсныг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар та бүхнийг хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хүүхдэдээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.