АҮЭБЯ: Шатахууны түгээлтийг ирэх долоо хоногоос хэвийн болгохоор шуурхай ажиллаж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал "Өчигдөр ОХУ-аас Улаанбаатар хотод нийт 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ92 автобензин ирсэн байна. Үүнээс эхний 23 вагоныг өчигдөр буулгаж, Улаанбаатар хотын 75 ШТС-д 756 тонн, орон нутгийн 49 ШТС -д 441 тонныг хүргүүлсэн байна.

Одоо ОХУ-аас Монгол Улс руу нийт 152 вагон буюу 9120 тонн АИ92 автобензин ирж байна. Хэдийгээр өнгөрсөн хоёр хоногт түгээлт бага хийгдсэн ч ирэх даваа гарагаас улсын хэмжээнд түгээлт хэвийн болно гэдгийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр,

-Бид бүхэн өнөөдөр, маргаашийн дотор орон нутгийн түгээлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ ням гарагт нийслэлийн хэмжээнд шатахууны хэрэгцээг хангах хэмжээний түгээлтийг хийнэ. Ирэх долоо хоногоос улсын хэмжээнд түлш, шатахууны түгээлтийг хэвийн болгохоор ААН-үүдтэй хамтран ажлаа төлөвлөн шуурхай ажиллаж байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд холбогдох бүх байгууллага идэвх санаачилгатай ажиллаж байна. Жишээ нь, Улаанбаатар төмөр зам “ХНН”-ээс түлш, шатахууныг тээвэрлэлтийг богино хугацаанд шуурхай татан авч ажиллаж байгаа юм. Мөн БНХАУ-аас ачигдсан онгоцны түлшийг богино хугацаанд татан авалт хийж маргааш 2000 тонн онгоцны түлш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлт хийхэд бэлэн болно.

Түүнчлэн Татварын ерөнхий газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгж, компаниудыг татварын өртэй байсан ч данс хаахгүй байх шийдвэр гарган ажиллаж байгаа. Тээврийн цагдаагийн албанаас шатахуун түгээх станцуудын оочир дугаарлалттай холбоотой асуудалд зохицуулалт хийж замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх арга хэмжээг хийж байна гэлээ.

Монголын жүдочдын баярын өдөр маргааш тохионо
Монголын жүдочдын баярын өдөр маргааш тохионо
 
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах бичигт би гарын үсэг зураагүй, зурахгүй
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах бичигт би гарын үсэг зураагүй, зурахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!