Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжилгээний цэгээс аюултай хог хаягдлыг цуглуулахтай холбоотой зөрчил илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл өгч байна.

Цар тахалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас таван удирдамж боловсруулж, түүнийхээ дагуу хяналт шалгалтын ажлыг хийж байгаа юм байна.

Өчигдрийн байдлаар Whin zao, Тэмүүжин, Орбис, Лион, Кентавр гэх зочид буудалд тусгаарлагдаж байгаа иргэдээс коронавирусийн 17 тохиолдол илэрсэн учраас тэдгээрийг ХӨСҮТ-рүү шилжүүлсний дараа голомтод эцийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж оролцсон байна.

Нийт 1247 эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд хийсэн хяналт шалгалтаар 1818 зөрчил илрүүлж 880 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Мөн эмнэлэгийг хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах заавар зөрчсөн 87, устгалын сав хүрэлцээгүй 56 зөрчлийг илрүүлэн арилгуулжээ.

Шинжилгээний цэгүүдэд 694 /давхардсан тоогоор/ хяналт шалгалт хийж 469 зөрчил илрүүлжээ. Эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй 159, иргэдийн зайг бариулж, халуун хэмжээгүй 156, халдваргүйжүүлэлттэй холбоотой 33, аюултай хог хаягдлын цуглуулалттай холбоотой 60 гэх зэрэг зөрчил илрүүлж арилгуулжээ.

АНУ-д ажиллах H-2А визний ангиллаас Монгол Улсыг хасчээ
АНУ-д ажиллах H-2А визний ангиллаас Монгол Улсыг хасчээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна